УВТ Инвест ХХК


Увт Инвест ХХК нь 2002 онд анх гадаад, дотоод худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан болно. Өнгөрсөн хугацаанд бид үйл ажиллагаагаа өргөтгөн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр, зам барилгын материал үйлдвэрлэл болон зам барилга чиглэлээр ажиллан нийт есөн объект барьж байгуулсаны нэг нь 2011 онд ашиглалтанд оруулсан асфальтбетон хольцын суурин үйлдвэр юм. Уг үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа эхлэн нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг шинэчлэх ажилд идэвхитэй оролцож 2012-2015 онуудад баригдсан авто замд шаардагдах нийт асфальтбетон хольцын 30 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэн авто замын барилгын компаниудад нийлүүлээд байна.